Танилцуулга

Ардчилал, ардчиллын ирээдүй, хүний ​​эрх, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлт нь залуусаас ихээхэн хамааралтай. Хүн ам зүйн хувьд Монгол улсын дундаж нас нь 27.5, нийт хүн амын 59% -ийг 30-аас доош насныхан эзэлдэг залуусын орон юм. Залууcын эзлэх хувь их байгаа ч тэд улс төр, шийдвэр гаргах үйл явцад бүрэн оролцож чадахгүй байна.

Залуус улс төр, нийгмийн өнөөгийн байдал, улс орны засаглалд сэтгэл дундуур явдаг, улс төрийн үйл явц, шийдвэр гаргахад оролцох сонирхолтой байдаг ч хэрхэн  яаж оролцох вэ гэдэг асуулт урган гарсан юм.

Өөрчлөлтийн үндэс нь салбар, салбарын залуус хийж байгаа ажлынхаа чиглэлээр санал бодлоо төрийн бодлогод тусгах, засгийн газрын болон аймаг, сум, орон нутгийн аливаа шийдвэрийг гарахаас нь өмнө хэрэгцээ шаардлагад тохируулах, амьдралд хэрэгтэй шийдвэр гарахад нөлөөлөх, залууст хамгийн чухал асуудал болох ажил эрхлэлт, орлогын асуудалд нээлттэй, идэвхтэй оролцох явдал юм.

Дээрх асуудлыг шийдэхийн тулд Митчелл сан залуусын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, дуу хоолойг нь шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор Youth.mn сайтыг, гар утасны аппликейшны хамт хөгжүүлж байна.

Уг сайт нь залуусыг бодлогын шийдэлд идэвхтэй оролцохыг уриалах, тэдэнд зориулсан бодлого, хууль тогтоомжийн талаар мэдээлэл хүргэх, залуус өөр хоорондоо санал бодлоо нээлттэйгээр солилцож, хэлэлцүүлэг яриа өрнүүлэх цахим индэр юм.

Та асуудал, санал бодлоо дараах хэлбэрээр чөлөөтэй илгээгээрэй. Үүнд:

  1. Youth.mn сайтад бүртгүүлэн хэлэлцүүлэгт оролцох
  2. Youth.mn сайтанд байрлах санал хүсэлт илгээх хэсгээр
  3. Youth.mn сайтын хаяг хэсэгт байрлах 88250545 утсаар
  4. Youth.mn фэйсбүүк хуудсанд нэгдэж, мессенжерээр
  5. Youth.mn гар утасны апп татан авч оролцож болно.

Энэхүү вебсайтыг* Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх (SECiM C2)” төслийн дэмжлэгтэйгээр бүтээв.

                             

 

*Энэхүү мэдээллийн бүтээгдхүүнд илэрхийлсэн үзэл бодол нь зохиогчийнх бөгөөд ХХААБ болон Европын Холбооны үзэл бодол эсвэл бодлогыг заавал тусгаагүй болно.

 

 

2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл