Фото мэдээ: Төв аймагт төслийн баг ажиллалаа. (23)

2020-05-29    838

НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй Залуусын оролцоог дэмжих веб сайт, гар утасны апп хөгжүүлэх төслийн талуудын ээлжит уулзалт Төв аймгийн Баянхангай сумын Соёлын төвд 2020 оны 5 сарын 25-нд амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад Төв аймгийн Баянхангай, Аргалант, Баянцогт сумын залуус оролцож санал бодлоо солилцож, шинэ веб сайт болон утасны апп-аар хэрхэн санал бодлоо илэрхийлэх талаар сургалтад сууж мэдээлэл авлаа. 

Хөдөө орон нутагт хийсэн төслийн талуудын уулзалт, сургалт  COVID19 цар тахлын онцгой байдлын үед болж байгаа тул манай төслийнхөн оролцогчдын халууныг үзэж, гар ариутган оруулж маск зүүхийг сануулж байсан бөгөөд мөн нэг удаагийн сургалтыг олноороо бөөгнөрөл үүсгэхгүй байх бүх боломжит арга хэмжээ авч ажиллав. 

Сэтгэгдэл
2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл