Хүнсчид-Баатрууд гар зургийн уралдаанд оролцохыг урьж байна.

2020-10-09    692

ЗУРАГТ ХУУДАС БҮТЭЭЦГЭЭЕ!

ХҮНСЧИД бол БААТРУУД cэдэвт гар зургийн уралдаанд 5-19 насны хүүхэд залуучуудыг оролцохыг урьж байна.

Өдөр бүр бидний гарт ирдэг шинэхэн хүнсийг бэлтгэхэд оролцдог малчин, тариаланч, хүнсний үйлдвэрийн ажилчин, дэлгүүрийн худалдагч, түгээгч, жолооч, бодлого зохицуулалтаар хангадаг төрийн албан хаагч зэрэг олон ажил мэргэжлийн хүмүүст өдөр тутамд төрөл бүрийн бэрхшээл тулгарч байдаг. КОВИД-19 цар тахал дэгдсэн хэцүү цаг үед ч бидэнд шинэхэн, шимт хүнс бэлтгэхээр цуцалтгүй ажиллаж буй тэдгээр хүмүүсийн ажил хөдөлмөр, нийгэмд оруулж буй хувь нэмрийг илтгэсэн гар зургийг илгээгээрэй.

Бүтээлийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 06:00 цаг хүртэл http://www.fao.org/world-food-day/contest/en/ цахим хуудсаар дамжуулан НҮБ-ын ХХААБ-ын Ром хот дахь төв оффис хүлээн авна.

 

 

Сэтгэгдэл
2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл