Сүүний урамшууллыг 2020 оны 11, 12 дугаар сард олгоно.

2020-10-14    206

2012 онд батлагдсан Хүнсний тухай хуулинд стратегийн 6 хүнсний бүтээгдэхүүн нэрлэсний нэг нь сүү юм.

Засгийн газрын 2020 оны 9 сарын 30-ны хуралдаанаар шаардлага хангасан сүүний үйлдвэрт зөвхөн өвлийн улиралд  нийлүүлж байгаа сүүний литр тутамд 500 төгрөгний урамшуулал олгохоор шийдэж “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам”-ыг баталсан байна. Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 204 үйлдвэр цех, хөргөлтийн 77 төв үйл ажиллагаа явуулж байгаа юм.  

Дээрх түр журмын онцлох хэсэг нь  зөвхөн шаардлага хангасан сүүний үйлдвэрт сүүгээ тушаасан тохиолдолд урамшуулал авах эрх нь бүрдэх юм.

Нэг литр сүүнд 500 төгрөгний урамшуулал олгох бөгөөд түр журам нь 2025 оны 6 сарын 1 хүртэл хүчинтэй байна.  Сүүний урамшууллыг зөвхөн өвлийн улиралд олгох бөгөөд өвлийн улирал гэдэгт 11 сарын 1-нээс дараа оны 3 сарын 30 хүртэл нийт 5 сарын хугацааг хамруулсан байна.

Монгол улс жилд 5000 тонн хуурай сүүг импортолж, 49 сая долларыг гадагшаа алдаж байна. Энэ цар тахлын үед гадагшаа гаргаж байгаа мөнгөө дотооддоо шингээх шаардлага тулгарч байна.  Өвлийн улиралд 16 сая литр сүү сааж авч байна. Үүнийг 26 сая литрт хүргэхэд импортоор орж ирж байгаа сүүний 50%-г бууруулах боломж бүрдэнэ.

 “Улаанбаатар хотын хэрэгцээг хангах шингэн сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлье, импортын хуурай сүү найруулж уудгаа багасгая гэж зорьж байгаа учраас эхний авч байгаа арга хэмжээ нь энэ түр журам юм” гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн  зохицуулах газрын дарга Чой-Иш хэлсэн байна.

Сүүний урамшуулал нь хүн амыг шингэн сүүгээр хангах болон импортын хуурай сүүний хэмжээг буруулахад хөшүүрэг болно гэж салбар хариуцсан яам үзэж байна.

Цаашлаад шингэн сүүний нийлүүлэлтийг нэмснээр ЕБС-ийн сургуулийн сурагч бүр өдөрт нэг аяга сүү уух боломж бүрдэх юм.

Эх сурвалж: https://www.facebook.com/mofagovmn/videos/946810255807714

Сэтгэгдэл
anu2020-10-14 16:35202.55.188.34
heregtei medeelel ogsond bayrlalaa
Балжинням2021-02-10 15:38112.72.9.30
Сайн байна уу 11-р сүүний урамшуулал орж ирэхгүй байхын НЬ54110512
Балжинням2021-02-10 15:38112.72.9.30
Сайн байна уу 11-р сүүний урамшуулал орж ирэхгүй байхын НЬ54110512
2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл