Өнөөдөр дэлхийн хүнсний өдөр тохиож байна.

2020-10-16    1018

Өнөөдөр дэлхийн хүнсний өдөр : 

2020 оны 10 сарын 16-нд Дэлхийн Хүнсний өдрийг “ХАМТДАА – Ургуулж өсгөе, Ундаалж хооллоё, Тогтвортой хөгжье” уриан дор НҮБ-ын ХХАА байгууллага хамтрагч байгууллагуудын хамтаар тэмдэглэж байна. Энэ өдрийн арга хэмжээнд НҮБ-ын ХХАА байгууллагын Ерөнхий захирал Чи Дон Юүгийн мэндчилгээ ирүүлсэн бөгөөд нээлтийн үгийг Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа хэлэв. Монгол улсад суугаа гадаад орны элчин сайдууд " Хүнсний систем дэх өөрчлөлт" сэдвийн дор хэлэлцүүлэг хийв. Төгсгөлд нь эрдэм шинжилгээний уралдааны бүтээлд шалгарсан судлаачдад болон ЕБС-ийн сурагчдын дунд зарласан эссе бичлэгийн уралдааны ялагчдад шагнал гардуулав.

 
 
Сэтгэгдэл
2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл