Олон улсын гар зургийн уралдаанд Монгол хүүхдийн зураг шилдгээр шалгарлаа.

2020-12-16    214

Олон улсын гар зургийн уралдаанд Монгол хүүхдийн зураг шилдгээр шалгарлаа.

НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллагаас 5-19 насны хүүхэд залуусын дунд Хүнсчид- Баатрууд сэдэвтэй  гар зургийн уралдааны зарлалыг манай сайт мэдээлж байсан билээ.

Уралдаанд оролцох бүтээлүүдийг Италийн Ром хот дах оффис онлайнаар хүлээн авсан бөгөөд 5-8, 9-12, 13-15, 16-19 гэсэн насны ангиллаар дүнгээ гаргасан байна. Монгол улсаас оролцсон 17 настай Амгалангоо Цэнд-Аюушийн зураг 16-19 насны ангилалд 2-р байранд шалгарчээ.

Зургийн тайлбар: Цар тахлын үед бидэнд хоол хүнс үйлдвэрлэж, тээвэрлэж,бидний гар дээр ирэхэд чухам хэний ямар ямар үйл ажиллагаа явагдаж байдаг вэ гэдэгт өөрийн ойлгосон зүйлээ харуулах гэж хичээлээ. Мөн бид ариун цэврээ сахиж маск зүүж тэдгээр вирусийг оруулахгүй хориж байгааг зургийнхаа хүрээ хэсгүүдэд дүрслэлээ.

Энэ жилийн уралдааны онцлог нь Дэлхий нийтээр нүүрэлж  буй цар тахал бидний амьдралд, тэр тусмаа хүнс үйлдвэрлэгчдэд хэрхэн нөлөөлж, бэрхшээлийг хамтын хүчээр даван туулж байгааг харуулахыг зорьсон бөгөөд  уралдаанд шалгарсан бүтээлүүд ч энэ санааг тусгасан байна. Уг уралдаан нь жил бүр зохион байгуулагддаг юм.  

Уралдаанд шалгарсан зурагнуудыг  нас насны ангиллаар нь эндээс үзнэ үү. 

Сэтгэгдэл
НАРАНЗУЛ 2020-12-17 09:1864.119.17.76
Монгол хүүхэд шилдгээр шалгарсанд баяр хүргье! Ирэх жилээс энэ тэмцээнд оролцож болх уу? Жил болгон энэ уралдааныг зарладаг юм уу
2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл