Ази Номхон Далайн орнуудын Залуусын чуулга уулзалт зохион байгуулагдана.

2021-08-12    708

Ази Номхон Далайн орнуудын Залуусын чуулга уулзалт зохион байгуулагдана.

Өнөөдөр Олон улсын Залуусын өдөр тохиож байгаа ба энэхүү өдрийг НҮБ-ээс санаачлан 2000 оноос хойш жил бүрийн 8 сарын 12-ны өдөр тэмдэглэж байна. Уг өдрийг тэмдэглэх зорилго нь залууст тулгамдаж буй асуудалд  засгийн газруудын болон бусад байгууллагуудын анхаарлыг татах ба урлагын тоглолт, соёлын арга хэмжээ, уулзалт, хэлэлцүүлэг хэлбэр олон үйл ажиллагаа дэлхий нийтээр зохион байгууллагддаг. Түүнчлэн жил бүрийн Олон улсын Залуусын өдрийг өөр өөр уриан доор тэмдэглэн өнгөрүүлдэг ба 2021 оны уриаг “Дэлхийн хүнсний тогтолцоог өөрчлөх нь” хэмээн НҮБ-ээс зарлажээ.

Энэ жилийн Олон улсын залуусын өдрийг тохиолдуулан Азийн Хөгжлийн Банкнаас Ази Номхон Далайн орнуудын Залуусын хоёрдахь чуулга уулзалтыг 2021 оны 8 сарын 12-27-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулах гэж байна. Уг чуулга уулзалтаар залуусын утга учиртай оролцоо, залуусын эдийн засгийн чадавхи, эрүүл мэнд, сайхан амьдрал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чухал сэдвүүдийг залуус болон засгийн газрын төлөөлөлчид, бусад холбогдох талууд хэлэлцэх юм.

Чуулга уулзалт англи хэл дээр явагдах ба та оролцохыг хүсвэл доорх линкээр орж бүртгүүлээрэй.

https://adb.eventsair.com/asia-and-the-pacific-youth-symposium-apys-2021/register-now

Зургийг calendarevent.com-оос ашиглав.

Сэтгэгдэл
2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл