Хүнсний аюулгүй байдал хангамж

2020-05-12    448

Хүнсний тухай хуульд: "Хүнсний аюулгүй байдал гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлнэ" гэж тодорхойлсон байдаг.

Монгол улсын Засгийн газар болон ХАА салбарынхан хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, эрүүл аюулгүй хүнсээр хангахын тулд дотоодын хүнсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байна.

Үйлдвэрлэл. Дотоодод 2018 онд улсын хэмжээнд

812.5 мянган тонн сүү,

475.4 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн,

239.4 мянган тонн гурил, гурилан бүтээгдэхүүн,

168.9 мянган тонн төмс,

100.7 мянган тонн хүнсний ногоо,

1.8 мянган тонн жимс, жимсгэнэ,

7.6 мянган тонн өндөг,

0.4 мянган тонн ургамлын тос,

0.1 мянган тонн цөцгийн тос үйлдвэрлэсэн байна.

Хүснэгт №1. Хүнсний хангамжийн түвшин                                                                             2018 он

 

Хэрэглээ мян тонн

Дотоодын үйлдвэрлэл хувь

Импорт хувь

 Мах махан бүтээгдэхүүн

449,3

96,7

3,3

 Малын мах

435,4

99,7

0,3

 Загас

1,9

0,8

99,2

 Шувууны мах

12,0

2,9

97,1

 Сүү

810,5

100,0

0

 Сүүн бүтээгдэхүүн

133,6

65,8

34,2

 Гурил, гурилан бүт

263,7

90,7

9,3

 Гурил

200,2

99,3

0,7

 Гурилан бүтээгдэхүүн

63,5

63,7

36,3

 Төрөл бүрийн будаа

47,9

0

100

 Төмс

171,8

98,3

1,7

 Хүнсний ногоо

188,2

53,5

46,5

 Буурцагт ургамал

0,1

93,5

6,5

 Жимс жимсгэнэ

51,4

3,3

96,7

 Өндөг

15,1

50,4

49,6

 Ургамлын тос

3,7

1,7

98,3

 Цөцгийн тос

0,5

30,2

69,8

 Сахар чихрийн зүйл

186,9

58,1

41,9

 

Хүн амын жилийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн мах, махан бүтээгдэхүүнээр 96.7 хувь, төмсөөр 98.3 хувь, гурилаар 99.3 хувь, хүнсний ногоогоор 53.5 хувийг хангаж байна.

Цаашид улс орны хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахын тулд төрөл бүрийн будаа, жимс жимсгэнэ, ургамлын тосны дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, импортын хувийг багасгах шаардлагатай байна.

 

Сэтгэгдэл
2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл