Оюутан залуусын цагийн ажил хийх боломжууд

2020-10-05    2527

Оюутан залуусын цагийн ажил хийх боломжууд

Монгол улсад 95 их дээд сургуульд 148, 000 гаруй оюутан залуус суралцаж байна. Тэдний дийлэнх хувь нь цагийн ажил хийх сонирхолтой ч хэрхэн яаж гэдгээ мэдэхгүй байх нь түгээмэл байна. Манай сайтын залуусын хөдөлмөр эрхлэлт сэдэвт хэлэлцүүлэгт залуус цагийн ажил хийх хүсэл сонирхолоо илэрхийлж санал сэтгэгдлээ ч ирүүлсэн юм. Иймд оюутан залуустаа зориулан цагийн ажилд зуучилдаг төрийн болон хувийн байгууллагын мэдээллийг товчлон хүргэж байна.

Таны хийж болох хамгийн хялбар алхам бол эдгээр биржүүдийн фэйсбүүк хуудсанд зочилж хамгийн сүүлийн үеийн цагийн ажилтай холбоотой заруудыг олж харах юм. Өөрсдөө зориглон очоод бүртгүүлээд, чиглүүлэх сургалтанд нь хамрагдаад явбал илүү олон чиглэлийн ажил хийж, өөрийгөө хөгжүүлэх боломж нээгдэнэ.

1.Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын Цагийн ажлын бирж

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Сонор Плаза, 5 давхарт

Утас: 70160502

Фэйсбүүк хуудас: 

Цагийн ажлын бирж нь ажил олгогч болон ажил хайгч нараас ямар нэгэн төлбөр авдаггүй ба бүх насны иргэдийг ажилд зуучилдаг байна.

2. Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж

Хаяг: Монголын Залуучуудын Холбооны төв байр 112 тоот

Утас: 77771313

Фэйсбүүк хуудас

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж нь залуусын ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.

3.Хувийн хөдөлмөрийн биржүүд

Гадаад дотоодын зах зээлд хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг хувийн хөдөлмөрийн биржүүд монголд цөөнгүй бий. Эдгээрээс залуусыг цагийн ажилд бэлтгэх, зуучлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг доорх агентлагыг жишээ болгон оруулж байна.

Оne promotion агентлаг  

Теди төвийн 2 давхарт, М оффис, 2 давхар

Утас: 80998787

Фэйсбүүк хуудас

Энэ агентлаг нь залуусыг сурталчилгаа, борлуулалт, угтагч, сургуулийн эргүүл, мерчиндайзер зэрэг цагийн ажилд зуучилдаг.

4. Томоохон веб сайтуудаас цагийн ажил хайх

Тухайлбал Зангиа сайтаас цагийн ажил хайх боломжтой.   

Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хайх, өөрт таарсан ажлаа олох, ажил олгогчийн шаардлагад нийцэх, цаг заваа зохицуулах гээд олон бэрхшээлүүд байдаг ч санхүүгийн хувьд бие даасан болох, бүтээмжтэй ажиллаж сурах зэрэг давуу талыг оюутан залуус та бүхэнд олгох учир битгий шантраарай, амжилт хүсье. 

 

 

Сэтгэгдэл
2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл