Хөрс нь газар тариалангийн үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл юм. ХАА-н таримлын ургац нь ургамлыг чийг, шим тэжээлийн бодисоор хангаж байдаг хөрсний үржил шимээс хамаарна. Хөрс нь хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд болон уур амьсгалын өөрчлөлт, ургамлан бүрхэвчийг өөрчлөх, тухайн орон нутагт тохиромжгүй хөрс боловсруулалтын арга хэрэглэсэн зэрэг хүний хүчин зүйлийн нөлөөгөөр доройтолд ордог. Энэхүү гарын авлага нь тариаланчид, газар тариалангийн зөвлөхүүдэд зориулагдсан. Та бүхэн Монгол орны хөрсний доройтлын байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд, хөрс хамгаалах технологийн тухай дэлгэрэнгүй гарын авлагыг энд дарж үзнэ үү.