НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллагаас хүүхдүүдэд зориулан гаргасан Хүнсчид - Баатрууд зурагт ном
Дэлхий дээр нийт 600 сая гаруй фермийн аж ахуй байдгаас дийлэнх нь үе уламжилж ирсэн малчид, гахай, тахиа, зөгий, загасны өрхийн аж ахуй эрхлэгчид, хүнсний ногоо, будаа, жимс, жимсгэнэ тариалагчид бөгөөд тэд болон тэдний гэр бүлийнхэн бүгд хүнсний түүхий эдийг бэлтгэгч гол эзэд юм. Эдгээр бүх хүмүүс Хүнсчид - Баатрууд юм. Малчид, тариаланчид, хөдөө аж ахуй эрхлэгчид төв суурин газраас хол амьдардаг тул интернэт зэрэг технологийн дэвшил ашиглах боломж муу, ус, цахилгаан хязгаартай, зээлийн үйлчилгээнд хамрагдах боломж тааруу гэх мэт олон бэрхшээлтэй тулгарч байдаг.
Залуус та бүхэн хүүдээ охиндоо, дүүдээ Хүнсчид-Баатрууд номыг энд дарж татаж авч, хамтдаа уншаарай.