Хүнсний аюулгүй байдал, хүн амын хүнсний хангамж, шим тэжээл, залуусын хооллолт, анхаарах асуудлыг хөндсөн цуврал мэдээг та бүхэнд хүргэж байна.
Цуврал №1. Хүнсний аюулгүй байдал, төрийн зохицуулалт
Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогын хүрээнд [Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолын хавсралт]
Монгол Хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад эрүүл хүнсээр хангах, хооллох байдлыг дадуулах ач холбогдлыг үнэлэх, үндэсний үйлдвэрлэл, залуучуудын ажлын байрыг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангаж, монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн Газраас “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөтөлбөр, “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” хөтөлбөр, “МАХ, СҮҮНИЙ АНХДУГААР АЯН”, “АТРЫН IV АЯН”-ыг үргэлжүүлэн хэрэгжүүлж байна.
Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангаж, монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөтөлбөрийг санаачлан боловсруулж 2019-2023 онд хэрэгжүүлснээр Монгол Улсын хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг 70 хувьд хүргэж дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тэнцвэртэй байдлыг 30 хувьд хүргэж импортын хамаарлыг үе шаттай бууруулах нөхцөл боломж бүрдэх юм.
Мөн хүн амын хүнсний хүртээмжийг 80 хувь, хүнснээс авах илчлэгийг 2400 ккал хүргэх, хүнснээс авах шим тэжээллэг чанарыг норм хэмжээнд хадгалах, хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлтийг тогтвортой бууруулах, хүнсний салбарын нийт стандартын 50-аас доошгүй хувийг олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт стандартын төвшинд хүргэх, хүнсний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүрдүүлэх зэрэг олон эерэг үр дүнг авчирна гэж үзэж байна. [https://mofa.gov.mn/exp/article/entry/1564].
С. Сэржмядаг (Ph.D) ШУТИС, ҮТС, Хүнсний инженерчлэлийн салбар