Цуврал №3. Хүнсний аюулгүй байдлын зарим үзүүлэлт

2020-06-17    1197

Хүнсний аюулгүй байдал, хүн амын хүнсний хангамж, шим тэжээл, залуусын хооллолт, анхаарах асуудлыг хөндсөн цуврал мэдээг та бүхэнд хүргэж байна. 

Цуврал №3. Хүнсний аюулгүй байдлын зарим үзүүлэлт

Хүнсний аюулгүй байдлын үндсэн илэрхийлэл болох хүнсний хангамж, хүртээмж,  хүнсний илчлэг, шим тэжээлийн зарим үзүүлэлтийг “Хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлтүүд  2017, 2018 он”, Үндэсний статистикийн хорооны мэдээллийг баримт, эх үүсвэр болгон нэгтгэж харууллаа.

Хүнсний хангамж

Хүнсний хангамжийг улсын хэмжээнд тухайн хүнсний бүтээгдэхүүний жилийн нийт нөөцийг жишсэн хүн амын хүнсний жилийн хэрэгцээнд харьцуулснаар тодорхойлдог байна.

Хүнсний хангамжийн статистикийг тооцохдоо ЭМЯ-ны Хоол судлалын төвөөс тогтоосон дараах 16 гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамруулав. Үүнд: мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн будаа, сахар, чихрийн зүйл, төмс, хүнсний ногоо, буурцагт ургамал, жимс, жимсгэнэ, өндөг, ургамлын тос, цөцгийн тос зэрэг бүтээгдэхүүнүүд орно.

1.      Жишсэн хүн ам

Монгол Улсын жилийн эцсийн суурин хүн амын тоо 2018 онд 3186.3 мянга, жишсэн хүн амын тоо 2577.2 мянга болж, суурин хүн амын тоо өмнөх оноос 54.6 мянган хүн буюу 1.7 хувиар, жишсэн хүн амын тоо өмнөх оноос 36.5 мянган хүн буюу 1.4 хувиар тус тус өссөн байна [Хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлтүүд  2017, 2018 он ].

ХҮСНЭГТ 1.  ХҮН АМЫН ТОО

 

  Огноо, өсөлтийн зөрүү

2015

2016

2017

2018

Өсөлт

мянган хүн

зөрүү

хувь

Суурин хүн амын тоо

Жишсэн хүн амын тоо*

2990.2

2418.5

3063.6

2488.3

3131.8

2540.7

3186.3

2577.2

54.6

36.5

101.7

101.4

 

*ҮСХ-ын тооцоолол

Тайлбар: Жишсэн хүнд шилжүүлэх итгэлцүүр Эрүүл мэндийн сайдын 2017 оны 2 сарын 23-ны өдрийн А/74 тоот тушаалаар шинэчлэгдсэн.

 

2.    Жишсэн хүн амын жилийн хүнсний хэрэгцээ. Манай улсын хүн амын хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүний зохистой хэрэгцээг 2018 оны байдлаар тооцож үзвэл, улсын хэмжээнд жилд нийтдээ 178.7 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, 150.5 мянган тонн сүү, 169.3 мянган тонн сүүн бүтээгдэхүүн, 94.1 мянган тонн гурил, 169.3 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 47.0 мянган тонн будаа, 31.0 мянган тонн сахар, чихрийн зүйл, 112.9 мянган тонн төмс, 244.6 мянган тонн хүнсний ногоо, 37.6 мянган тонн буурцагт ургамал, 188.1 мянган тонн жимс, жимсгэнэ, 18.8 мянган тонн өндөг, 21.6 мянган тонн ургамлын тос, 9.4 мянган тонн цөцгийн тосны хэрэгцээтэй байна.

           Жишсэн хүн амын хүнсний бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ өмнөх оноос 0.1-3.5 мянган тонноор нэмэгдсэн байна. Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, мах, махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, сүүний хэрэгцээ 2.1-3.5 мянган тонноор нэмэгдсэн нь хамгийн өндөр өсөлттэй байсан байна.

Жишсэн хүн амын жилийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн мах, махан бүтээгдэхүүнээр 96.7 хувь, төмсөөр 98.3 хувь, гурилаар 99.3 хувь, хүнсний ногоогоор 53.5 хувийг хангаж байна .

 

ХҮСНЭГТ 2.  ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙН ХУВЬ, эх үүсвэрээр

 

Хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл

Хэрэглээ, 2018 он

Хангамж, 2017 он

Хангамж, 2018 он

Урьдчилсан гүйцэтгэл

Дотоодын үйлдвэрлэл

Импорт

Дотоодын үйлдвэрлэл

Импорт

Дотоодын үйлдвэрлэл

Импорт

мянган тонн

хувь

хувь

Мах, махан бүтээгдэхүүн

449.3

434.5

14.7

96.7

3.3

96.7

3.3

Малын мах

435.4

434.2

1.3

99.7

0.3

99.7

0.3

Загас

1.9

0

1.8

8.3

91.7

0.8

99.2

Шувууны мах

12

0.4

11.6

10.

90.

2.9

97.1

Сүү

810.5

810.5

-

100.

0.

100

-

Сүүн бүтээгдэхүүн

133.6

87.9

45.7

49.4

50.6

65.8

34.2

Гурил, гурилан бүтээгдэхүүн

263.7

239.3

24.4

90.7

9.3

90.7

9.3

Гурил

200.2

198.8

1.4

99.2

0.8

99.3

0.7

Гурилан бүтээгдэхүүн

63.5

40.5

23.1

64.3

35.7

63.7

36.3

Төрөл бүрийн будаа

47.9

-

47.9

0.

100.

-

100

Төмс

171.8

168.9

2.9

99.6

0.4

98.3

1.7

Хүнсний ногоо

188.2

100.7

87.5

51.2

48.8

53.5

46.5

Буурцагт ургамал

0.1

0.1

0

0.

100.

93.5

6.5

Жимс, жимсгэнэ

51.4

1.7

49.7

3.3

96.7

3.3

96.7

Өндөг

15.1

7.6

7.5

43.1

56.9

50.4

49.6

Ургамлын тос

13.7

0.2

13.5

15.6

84.4

1.7

98.3

Цөцгийн тос, 72% тослогтой

0.5

0.1

0.3

26.0

74.0

30.2

69.8

Сахар, чихрийн зүйл

186.9

108.7

78.2

61.5

38.5

58.1

41.9

Бүлэг

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

 

Хүснэгтийн нэр

ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙН ХУВЬ, эх үүсвэрээр, жилээр

 

Тодорхойлолт

Хүнсний хангамжийн хувь гэж улсын хэмжээний тухайн хүнсний бүтээгдэхүүний жилийн нийт нөөцийг жишсэн хүн амын хүнсний жилийн хэрэгцээнд харьцуулж тодорхойлсныг хэлнэ. Хангамжийн хувийг эх үүсвэрээр дотоодын үйлдвэрлэлээс болон импортоос гэж ангилна.

 

Аргачлал, арга зүйн нэр

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ ( ҮСХ-ны даргын 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/12 тоот тушаалын I хавсралт )

 

Тооцох аргачлал

Хүнсний хангамжийг тооцохдоо нөөцийг жишсэн хүн амын  жилийн хүнсний хэрэгцээнд харьцуулж, 100-аар үржүүлэн хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийн дагуу гаргана. Үүнийг томьёогоор харуулбал:

 ХХхувь = Нө *100ЖХжиш
 ЖХжиш    -   Жишсэн хүн амын  жилийн хүнсний хэрэгцээ
 Нө       -      Нөөц
 ХХхувь       -   Хүнсний хангамжийн хувь

 

Үзүүлэлтийг тооцох давтамж

Жил

 

 

Хэмжих нэгж

%

 

 

                       

 

Эх үүсвэр: *ҮСХ-ын тооцоолол,  Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтүүд, 2017, 2018 он

 

 

Сэтгэгдэл
П.Золзаяа2020-09-18 14:11202.5.198.31
Хүнсний аюулгүй байдлын хувьд гарал үүслийг маш сайн шалгаж үнэн зөв тухайн хүнсэнд бичмээр байгаа юм шиг санагддаг. Гарал үүсэл тодорхойгүй, тэр ч бүү хэл аль улсаас оруулж ирсэн нь тодорхойгүй эсвэл хятадаас оруулж ирээд түүнийгээ орос улс, эсвэл монгол улс гам худлаа хэлдэг, мөн гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн зарж байгаа байдлыг бүр мөсөн зогсоох хэрэгтэй гэж боддог
2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл