Хүнсний аюулгүй байдал, хүн амын хүнсний хангамж, шим тэжээл, залуусын хооллолт, анхаарах асуудлыг хөндсөн цуврал мэдээг та бүхэнд хүргэж байна.
Цуврал №4. Хүнсний илчлэг шим тэжээл
Нэг хүний хоногт хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний илчлэг, найрлагыг улсын дундаж, хот, хөдөөгөөр, сэрүүн, зуны улирлаар ангилж гаргалаа.
Улсын дунджаар жишсэн нэг хүний зуны улиралд хүнсний бүтээгдэхүүнээс авсан илчлэг 3067.6 киллкалори, уураг 136.1 грамм, тос 69.4 грамм, нүүрсус 476.7 грамм байгаа нь жишсэн нэг хүний хүнснээс авах илчлэгийн нормтой харьцуулахад 3.5-51.2 хувиар өндөр байна.
Судалгааны үр дүнгээр, бодитойгоор гарсан жишсэн нэг хүний хоногт хүнснээс авсан илчлэг, шим тэжээлийн хэмжээ нь жишсэн нэг хүний хоногт хүнснээс авах ёстой илчлэг, шим тэжээлийн нормоос давсан байгаа нь харагдаж байна.
Харин жишсэн нэг хүний хоногт хүнснээс авах илчлэг, шим тэжээлийн хэмжээ хот, хөдөөд харилцан адилгүй байна. Хотын хүн амын хүнснээс авах тосны хэмжээ физиологийн түвшнээс бага, хөдөөд хүнснээс авах илчлэг, уураг, тос, нүүрс усны илчлэг нормоос давсан байна.
Улсын дунджаар жишсэн нэг хүний сэрүүний улиралд хүнсний бүтээгдэхүүнээс авсан илчлэг 2978.7 киллкалори, уураг 132.5 грамм, тос 66.3 грамм, нүүрсус 464.9 грамм байгаа нь жишсэн нэг хүний хүнснээс авах нормтой харьцуулахад илчлэг, нүүрсус, уурагны хэмжээ нормоос 24.1-47.2 хувиар их, тосны хэрэглээ 1.0 хувиар бага байна.
Сэрүүний улиралд хотод хүн амын хүнснээс авах илчлэг, уураг, нүүрсусны хэмжээ их, тосны хэмжээ физиологийн нормын түвшнээс бага, хөдөөд илчлэг, уураг, тос, нүүрс усны хэмжээ нормоос давсан байна.
ХҮСНЭГТ 5. ЖИШСЭН ДУНДАЖ НЭГ ХҮНИЙ ХҮНСНЭЭС АВАХ БОДИТ ИЛЧЛЭГ, ШИМ ТЭЖЭЭЛ, УЛСЫН ДУНДАЖ, хот, хөдөөгөөр, зун, сэрүүний улиралд
Хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл |
2017 |
2018 |
||||||||||
Улсын дундаж |
Хот |
Хөдөө |
Улсын дундаж |
Хот |
Хөдөө |
|||||||
ЗУН |
Сэрүүн |
ЗУН |
Сэрүүн |
ЗУН |
Сэрүүн |
ЗУН |
Сэрүүн |
ЗУН |
Сэрүүн |
ЗУН |
Сэрүүн |
|
Илчлэг, ккал |
3,065.9 |
2,921.7 |
2,777.5 |
2,746.4 |
3,684.3 |
3,278.3 |
3,067.6 |
2,978.7 |
2,836.8 |
2,813.9 |
3,515.4 |
3,296.2 |
Уураг, гр |
136.1 |
130.8 |
114.1 |
116. |
183.6 |
161.3 |
136.1 |
132.5 |
116.8 |
117.2 |
173.4 |
161.9 |
Тос, гр |
70.4 |
66.1 |
53.9 |
54.8 |
105.4 |
88.7 |
69.4 |
66.3 |
54.5 |
54.7 |
98.2 |
88.6 |
Нүүрс ус, гр |
474.1 |
452.7 |
459.8 |
448. |
505.1 |
462.5 |
476.7 |
464.9 |
470.3 |
463.9 |
489. |
466.8 |