Цуврал №5. Хүнсний аюулгүй байдлыг хангахад – Иргэд, залуучуудын оролцоо
Архангай аймагт "Хүнсний аюулгүй байдлыг хангахад - Иргэн таны оролцоо" аяны хүрээнд Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагчдад "Ил задгай худалдаа, сургуулийн орчимд худалдаалахыг хориглосон хоол, хүнсний бүтээгдэхүүний болон тэдгээрийн бие махбодод үзүүлэх сөрөг нөлөө", "Гарын ариун цэвэр - Хүнсний аюулгүй байдал" сэдвээр сургалт, "Гараа хэрхэн зөв угаах дадал"-аар үзүүлэх сургалт зохион байгуулсан байна.
Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Эмпати" сургуулийн хүсэлтийн дагуу тус сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, эмч, тогооч, ажилчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Мөн аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад "Сургуулийн орчинд хориглосон бүтээгдэхүүний жагсаалт" болон хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг олгох зорилгоор сурталчилгааны буланг тогтмол ажиллуулж, сурагчдад сургалт зохион байгуулах талаар албан тоот хүргүүлж, биeлэлтийг шалган ажиллаж байна.
[ https://www.zasag.mn/news/view/20969]
С.Сэржмядаг (Ph.D) ШУТИС, ҮТС Хүнсний инженерчлэлийн салбар