Цуврал №7. Хүүхэд залуучуудын эрүүл зөв хооллолт

2020-06-18    1140

Цуврал №7. Хүүхэд залуучуудын эрүүл зөв хооллолт  

Хүмүүсийн дунд хоол тэжээлтэй холбоотой тулгамдсан асуудлууд их байгаа нь 2016 онд хийсэн Хоол тэжээлийн Үндэсний 5-р судалгааны дүнгээс харагдаж байна. Үүнд: Бичил тэжээлийн дутал бүх насныхны дунд, ялангуяа нялх, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байна. Аминдэм, эрдэс бодисын дутал нь 5 хүртэлх насны хүүхдийн дунд хамгийн өндөр тархалттай, тэдний 27 хувь цус багадалттай, 21 хувь төмөр, 70 хувь А аминдэм, 90 хувь Д аминдэмийн дуталтай эсвэл нөөц багатай байна.

Тулгамдаж байгаа гол асуудал нь хүүхдүүд илүүдэл жинтэй болоод зогсохгүй таргалалт руу шилжих явц түгээмэл болж буй байдал юм.

Олон нэр төрлийн тэжээллэг, чанартай хүнсээр хангалттай хооллож амьдралынхаа бүхий л үед хувь хүний хоол тэжээлийн байдалд байнга анхаарал хандуулж тогтмол дасгал хөдөлгөөн хийж байж таргалахаас сэргийлнэ. Иймд хүүхдийг багаас нь зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийлгэж сургах, ач холбогдлыг өнөөдрийн залуучууд маргаашийн эцэг, эхчүүдэд таниулан ойлгуулах шаардлагатай. Биологийн олон янз байдал /БОЯБ/ нь хүн төрөлхтний хүнс, тэжээлийн юугаар ч орлуулшгүй экологийн эх сурвалж байдаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд биологийн төрөл зүйлийн хомстол байгалийн өөрийн хуулиас олон дахин их хурдтай явагдаж байна.

[http://www.fao.org/mongolia/news/detail-events/en/c/1238713/

С.Сэржмядаг (Ph.D) ШУТИС, ҮТС Хүнсний инженерчлэлийн салбар

 

Сэтгэгдэл
2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл