Үйлчилгээний нөхцөл

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

ТА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРСНӨӨР ВЕБ САЙТЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХ, САНАЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХЭД  ХАРИЛЦАН ТОХИРОЛЦСОНД ТООЦОГДОНО.

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Үйлчилгээний нөхцөл нь нэг талаас Үйлчилгээ үзүүлэгч нь YOUTH.MN САЙТ системийн аюулгүй, найдвартай байдлыг ханган Гишүүний мэдээллийг хадгалах, хамгаалах, нөгөө талаас Гишүүн нь YOUTH.MN САЙТ-ыг  ашиглан үзэл бодлоо чөлөөтэй, хариуцлагатайгаар илэрхийлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Үйлчилгээний нөхцөл нь Гишүүн  үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, YOUTH.MN САЙТ-д  бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. 

1.3. Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Нууцын тухай” хуулиар зохицуулагдана. 

Хоёр. Гишүүний эрх, үүрэг

2.1. Гишүүн нь үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр дагаж мөрдөх;

2.2. Гишүүн нь хэлэлцүүлэгт өөрийн санал бодлоо чөлөөтэй, хариуцлагатайгаар монгол хэлээр латин тэмдэгт хэрэглэхгүйгээр илэрхийлэх;

2.3. Гишүүн нь бусдыг  үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахгүй байх;

2.4. Гишүүн нь хэлэлцүүлгийн гарчиг агуулгын талаар үйлчилгээ үзүүлэгчид мэйлээр болон утсаар саналаа гаргах эрхтэй;

2.5. Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг үйлчилгээ үзүүлэгчид гаргах эрхтэй.

Гурав. Гишүүнд дараах үйлдлийг хориглоно

3.1. Гишүүн нь хэлэлцүүлгийн платформыг  зар сурталчилгаа, ухуулга мэдээлэл, зэрэг өөр зорилгоор ашиглах;

3.2. Гишүүн нь хэлэлцүүлгийн платформыг хууль бусаар болон эх сурвалжгүй мэдээ, мэдээлэл оруулах, нийтэд түгээх, хууль бус үйлдэлд бусдыг уруу татах г.м хуулиар хориглосон үйлдэл хийх/ ашиглах;

3.3 Бусдын нэр хүндийг гутаан доромжлох, нэр хүндэд халдах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь үл хүндлэх

Дөрөв. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

4.1. Үйлчилгээ үзүүлэгч нь YOUTH.MN САЙТЫН аюулгүй найдвартай байдал, болон ХЭЛЭЛЦҮҮЛЭГТЭЙ холбоотой мэдээллийн урсгалын тогтвортой байдлыг хангах үүрэгтэй.

4.2. Үйлчилгээ үзүүлэгч нь хэлэлцүүлэгт оролцогч гишүүдийн  хооронд маргаан үүссэн тохиолдолд шийдвэрлэж, эв зүйгээр зохицуулах үүрэгтэй.

4.3. Үйлчилгээ үзүүлэгч нь гишүүний гаргасан зөрчилд хяналт тавих үүрэгтэй.

4.4. Гишүүн  үүргийн зөрчил  гаргасан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь хариуцлага тооцох эрхтэй.

4.5. Үйлчилгээ үзүүлэгч нь Гишүүний  интернет холболтоос үүдэлтэй асуудлын талаар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

4.6. Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийх,  үйлчилгээг түр хугацаанд зогсоох тохиолдолд гишүүний имэйл хаяг болон вэб сайтаар дамжуулан урьдчилан мэдэгдэнэ.

4.7. Үйлчилгээ үзүүлэгч нь үүргээ дагаж мөрдөөгүй, хориглох заалтуудыг зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан гишүүнд сануулга өгөх ба платформыг ашиглах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах эсвэл хасаж, гишүүний мэдээллийг устгах эрхтэй.  

 

2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл