Монгол орны нийгэм, эдийн засгийн гол тулгуур багана мал аж ахуйн үйлдвэрлэлийн өмнө өнөөдөр тулгараад буй том сорилтын нэг бол бэлчээрийн доройтлын асуудал юм. Бэлчээрийн экосистем сүүлийн жилүүдэд ихээхэн доройтжээ. Мөн саяхан хэвлэгдэж гарсан цөлжилтийн атласт Монголын газар нутгийн 77,8 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтөд өртжээ.
Та бүхэн доорх асуултын дагуу хэлэлцүүлэгт оролцоно уу.
1. Танайх хэдэн тооны малтай вэ?
2. Танай баг суманд бэлчээр ашиглах хуваарьлалт байдаг уу? Хуваарьлаж өгсөн өвөлжөө, хаваржаа, зуслан байдаг уу?
3.Бэлчээр нөөцлөх эсвэл өмчлөх хэрэгтэй юу?
4. Бэлчээрийн доройтлыг багасгах ямар сайн арга байна гэж боддог вэ?
Хариултууд (7)
Манай энд орой бороо орсон. 8 сараас ногоо гарсан. Манайх бод, бог мал нийлээд 1000-аад малтай. Ойр хавийн айлууд голдуу 500-аас дээш малтай. Айлууд өвөлжөөгөө хамгаалж 5км-т мал оруулахгүй хөөдөг. Сум болгонд отрын бүс нутаг байгаа. Гантай бусад аймгийн малчдыг тэндээ авдаг. Бэлчээр өмчлөхийг дэмжихгүй. одоо сум дамнах байтугай сум дотроо нүүхэд хөөж туудаг. Өмчлөөд авчихвал мал идэх өвсгүй хорогдоно. Эсвэл өмчилсөн эзэн нь мөнгө нэхнэ. Цаашлаад нүүдлийн МАА-г устгана. Өмнөговь аймаг, Манлай сумаас
2020-09-18 12:20
Манай орхон суманд зуншлага оройтож хожуу өвс ургасан. Хадаж авах хадлан байхгүй худалдаж авна. Бэлчээрийн маргаан их гардаг. Увсаас их малчид орж ирдэг. Бэлчээрийн хуваарь байгаад ч маргаан гардаг.
2020-09-21 11:48
Бэлчээрийг доройтуулж байгаа гол шалтгааны нэг нь үлийн цагаан оготно байна. Төв аймгийн Баяндэлгэрт оготно устгал сүүлийн 2 жилд явж байгаа ч үр дүнгүй байна. Газрын хөрсийг оготно сэндийлж хөндийлөөд дээгүүр нь машин явахад цөмөрч орохоор болсон байна.
2020-09-21 11:55
Манай нутагт хадлан тэжээл бэлтгэх авах асуудал хүндрэлтэй. Уул нь манайх Туул голын нэг тохойгоос хадлан бэлтгэдэг байсан. Өнөө жил хур бороо ихтэй тул үер болоод Туулын ус гольдрогоо хальсан тул бид хадлан авч чадахгүй болсон Хэдэн малаа яаж онд оруулах билээ л гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байна. Хадлан маш чухал .Энэ талаар бидэнд дэмжлэг хэрэгтэй л байна. Булганы БаянНуураас
2020-09-21 12:45
Хутаг-Өндөр сум ой мод ихтэй, бэлчээрийн даац хэтэрсэн. Энэ бол хамгийн том асуудал. Яаж шийдэхийг мэдэхгүй. Энэ хэлэлцүүлгээр оролцож байгаа хүмүүс нь шийдлээ бичвэл олон хүнд тус болох байх.
2020-09-23 16:14
Хялганатад усны хомсдол гэж байхгүй. Хажуугаар нь Сэлэнгэ мөрөн урсдаг. Хамгийн тулгамдсан асуудал нь газар нутаг, бэлчээр байна. Газар нутаг гэж байхгүй. Хангал сум, Сэлэнгэ сумын газар нутагт байрладаг. Газар нутгийн асуудлыг шийдэж өгөөч гэж 8 жил хөөцөлдсөн бараагүй. Сумын статустай болгож өгөөч гэж хүсч байна. Мөн манайд зөвлөх үйлчилгээний сургалтууд хэрэгтэй байна.
2020-09-23 16:25
Газар тариалангийн бүс нутагт бэлчээрийн асуудал ихээхэн гарах болсон. Жишээлбэл саяхан Сэлэнгэ аймгийн Түшиг суманд малчдын морь тариа руу орлоо гээд 15 хоног ногоо усгүй хашасны улмаас морьд харангатаж үхсэн байсан. Мөн Хөвсгөл аймагт бэлчээрийн маргаанаас болж малчин залууг буудсан хэрэг гарсан. Эдгээр жишээнүүд нэг удаагийнх биш бөгөөд энэ мэт асуудлууд гарч малчид амь нас эд хөрөнгөөрөө хохирох асуудал маш их байгаа. Малчид бэлчээрийн газраа хувьчилж авах боломжгүй бөгөөд зөвхөн өвөлжөөн дээрээ өвөл нь өвөлждөг бөгөөд зун хавар намарт ус ойр өвс ногоо сайн ургацтай газрын бараадан зуншдаг. Бэлчээрийг өмчлөх эзэмших эрх байхгүй ч хэнийх хаана зуншдаг хаанаас хадлан тэжээлээ бэлддэгийг мэддэг учраас нэгнийхээ газарлуу тэр бүр ордоггүй өөрөө өөрсдөө болгочихдог. Гэхдээ үүн дээр маргаан басл гардаг. Газар тариалан эрхэлж буй байгууллага болон малчдын дунд эрх зүйн зохицуулалт хэрэгтэй юм шиг санагддаг.
2020-10-07 18:04