Залуусын хөдөлмөр эрхлэлт
Залуус
2020-09-16 15:26     24     398     зассан    
Монгол улсын хүн амын 32 хувь буюу 1 044 802 иргэн 15-34 насны залуучууд байна.
2018 оны статистик мэдээгээр ажилгүй иргэдийг насны бүтцээр нь харахад ихэвчлэн залуу хүмүүс, ялангуяа ажиллах хүчний эгнээнд шинээр элсэн орогчид ажилгүйдэлд илүү өртөж байна. Нийт ажил эрхлээгүй хүн амын 56.1 хувь нь 15-34 насныхан, 19.5 хувь нь ажиллах хүчинд шинээр элсэн орсон 20-24 насныхан байна. Нийт ажилгүй иргэдийн 25.3 хувийг 15-24 насны залуучууд эзэлж байна.
Ажил хайгаад олдоогүй төгсөгчдийн хувьд 23.9 хувь нь Улаанбаатарт, 76.1 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна. Ажилгүй залуучууд орон нутагт их байгаа нь ажлын байрны хүртээмжтэй шууд холбоотой. Ажилгүйдлийн шалтгааныг тодруулбал 30.0 хувь нь ажил хайгаад олдоогүй, 17.7 хувь нь мэргэжилд тохирох ажил олдохгүй, 9.5 хувь нь суралцдаг, 7.1 хувь нь цалин бага зэрэг шалтгаанууд зонхилж байна.
Залуу насандаа ажилгүйдэлд өртөж, аль эсвэл бүрэн бус ажил эрхлэх нь тэдний цаашдын ажил, амьдралд арилшгүй муу нөлөө үзүүлнэ.

Та дараах асуултын дагуу бидэнтэй санал бодлоо хуваалцана уу.

1. Таны ажиллаж амьдарч байгаа сум дүүрэгт залууст ажлын байр хүрэлцээтэй бий юу?
2. Танай сумын ажилгүй залуучууд орлого олохын тулд юу хийдэг вэ?
3. Залуусын хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжээсэй гэж хүсч байна вэ?

Хариултууд (24)
Мэргэжлийн хяналтаас хөдөлмөрийн нөхцөлийн хяналт муу. Ажлын зараар авчихаад хүнийг шантрааж мохоодог. Өдрийн гэрээт ажлууд хүний хөдөлмөрийг шулж байна. Энгийн хүмүүс хохирч компаниуд хөлжиж байна. Үүнийг зайлшгүй засах шаардлагатай.
2020-09-17 12:26    
Манай улсын хувьд ажлын байрны хүртээмж муу . Тиймдээ ч залуучуудын хөдөлмөр эрхлэлт тун бага гэж боддог . Ялангуяа оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг төрөөс дэмжих хэрэгтэй гэж боддог . Ар гэр нь сургалтын төлбөр төлөх чадамжгүй олон айл өрх байдаг. Гадаад хөгжилтэй орнуудын жишгээс харахад оюутан залуусыг байнгын ажлын байраар дэмжиж цалинтай, орлогтой ,ажлын байран дээрээ дадлагажих нөхцөлийг олгодог. Манай улсын хувьд төрөөс оюутны цагын ажлын хөлс , хөдөлмөрийн гэрээнд ажиллах цагийг зөв зохистой тусгаад өгвөл оюутан залууст их хэрэгтэй . Яагаад гэвэл амьдрал дээр жирийн ажлын цагийн хуваариар ажиллахыг шаарддаг ба цалин мөнгө бага гэх мэт зүйлс байдаг . Ирээдүйн хойч үеийн залуусаа хөдөлмөр эрхлэлт буюу ажлын байраар дэмжицгээе.
2020-09-17 12:26    
Цуврал №1
Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийж буй сум орон нутгийн зарим сайн жишээнүүдийг манай YOUTH.MN сайт цувралаар хүргэж байна. Эхний удаад Архустай сумыг онцоллоо. Төв аймгийн Архустай сум ажилгүй залуусыг ажилтай болгох санаачлага гаргаж чулууны үйлдвэр барьж байгуулахаар зориод ажиллаж байна. Уг үйлдвэр ашиглалтанд орвол 50 орчим залуус ажилтай болох боломж нээгдэнэ. Энэ бол Архустай сумын сайн жишээ юм.
2020-09-17 12:27    
Нийгэмд оюутан хүнд санхүүгийн асуудал хэцүү, унаа хэцүү. Караоке, баарны зөөгч их олддог ч аюулгүй байдлаа бодоод хийдэггүй. Өөр мэргэжлийн дагуу цагийн ажил их байгаасаа гэж боддог.
2020-09-17 12:34    
Залуусаа НҮБ-н ХХАА Байгуулагын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй 15-34 насныханд зориулагдсан youth.mn сайтын хэлэлцүүлэгт оролцож өөрийн санал бодлоо comment хэлбэрээр ирүүлнэ үү
2020-09-17 13:26    
Ажлын байрны хүртээмжийн талаар саналаа хэлэхэд өнгөц харахад ажлын байрны зар маш их байдаг боловч зарим нь маш өндөр шалгууртай байгаа нь ажлын байрандаа дадлагажин суралцах боломжгүй, зарим нь улирлын чанартай түр ажлын байрууд маш их байдаг.Тухайлбал Төв аймагт 13000 ажлын зарууд байгаа боловч хадлан хадах,тариа ногоо хураах,ноос ноолуур самнах , барилгын туслах ажилчин авах гэх мэт ажлууд байгаа боловч ажилгүй иргэд ажиллахгүй байгаа гол үндэслэл нь тогтвортой ажлын байр хэрэгцээтэй байгаад оршиж байна.
2020-09-18 12:10    
Би Булган аймгийнх. Одоо хотод байдаг. Эрүүл мэндийн салбарын залууст байр орон сууц хангалтгүй. Гэр бүл төлөвлөлт оройтдог. Бараг 30 гарч гэр бүл зохиодог. Их завгүй ажилладаг. Цалин мөнгө хангалттай биш. Резидент эмч нар цаашаа сурах гэхээр мөнгө байхгүй. Санхүүгийн дэмжлэг хомс. Цалинг нь ядаж 500.000 төг хүргэх хэрэгтэй. Одоо сард 270.000 авч байна, яаж ч бодсон амьдралд хүрэлцэхгүй.
2020-09-21 11:34    
Ажилгүй залуучууд манай суманд нэлээд бий. Тэд хот суурин газар барааддаг. Зарим нь хөдөөгүүр л байна. Аав ээжтэйгээ хамт мал маллаад тэдэндээ туслаад л байж байна доо. Сумын төвд байгаа залуусынг ажилтай болгоход хамгийн хүндрэлтэй нь тогтвортой ажлын байр байхгүй. Суманд үйлдвэр байдаггүй. Иймээс байнга ажилладаг ажлын байртай болгох талаар төрөөс анхаарч бодлогодоо тусгаж өгвөл сайн байна Булган аймгийн Гурван булаг сумаас
2020-09-21 12:29    
Би шинжлэх ухааны салбарын оюутан. Оюутнуудад цагийн ажил ховор олддог. Манай хувьд өөр асуудал байхгүй. Нийгмийн салбарын оюутнууд илүү ажиллах боломжтой байдаг. ШУ-ны салбар их хичээлтэй, ачаалалтай байдаг. Оюутнууд лаборатори, туршилт гээд зав бага байдаг ч цагийн ажил хиймээр байдаг. Цагийн ажил хийх боломжийг бүрдүүлж өгөөсэй гэж хүсч байна.
2020-09-21 12:32    
Манай суманд ажилгүй залуус их байдаг. Гол нь тэдний санаачлага дутуу. Хотод сайхан сайхан сургууль төгсөж, мэргэжилтэй болчихоод орон нутагтай ирэхгүй байгаа юм. Орон нутагтай ирсэн нэг нь юу хийхээ мэдэхгүй байгаа. Тиймээс эдгээр залууст зориулсан сургалт хэрэгтэй. Нэг үеээр хэлбэл ХАА болон МАА чиглэлээр юу хийж болох малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулах шинэ технологи ашиглах, сүү боловсруулах бяслаг хийх, хөдөлмөрөө хорших талын сургалтууд хийх ажлыг дэмжиж ажиллаасаа гэж хүсэж байна
2020-09-21 12:41    
Би одоо 32 настай. Монголд ажлын байр олоход хэцүү. Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй. Одоо япон хэлний сургалтанд сууж байгаа, Япон хэл сураад удахгүй япон явна. Монголд амьдрах хэцүү учраас япон явж ажиллана. 3 жил гэрээгээр яваад ирнэ. Ингэж явж байгаагын шалтгаан нь цалин бага, ажлын орчин муу, нийгмийн асуудлууд ч байна. Хот их шамбааралдаж байна. Ажлын шаардлага өндөр байна. Заримдаа монгол хүн болж төрсөндөө харамсаж байна.
2020-09-21 12:47    
Миний зүгээс 10 жилээсээ эхлээд цагийн ажил эрхэлж, төрөл бүрийн төслүүд дээр богино хугацаагаар ажиллаж, олон жил сайн дурын ажил хийсэн. Харамсалтай нь богино хугацаанд ажил эрхлээд дараагийхаа төсөлд, ажилд ордог хүмүүсийг төдийлөн үнэлдэггүй юм шиг санагдсан. Тухайн ажилд орох чадварууд нь хангалттай байгаа ч урт хугацаанд ажил эрхлээгүй, үсчээд байдаг гэдэг үүднээс ажил олгогчид ханддаг юм шиг санагддаг. Орон нутгийн залуучуудын асуудлыг сайтар мэдэхгүй, өөрийгөө тэр дүүргийн иргэн гэж сайн мэдэрдэггүй учир эхний 2 асуултанд хариулахад хүндрэлтэй байна. Орчин үеийн ажил эрхлэлт gig economy-руу шилжсэн гэдгийг 40 болон түүнээс дээш насны ажил олгогчдод тодорхой хэмжээгээр ойлгуулж, илүү нээлттэй ханддаг болвол олон залуу хүнд ээлтэй юм болов уу.
2020-09-21 12:55    
Би У
2020-09-21 12:55    
Энэ жил их сургуулиа төгссөн. Тэгээд аймагтаа ажиллаж амьдарах хүсэлтэй иртэл энд ажлын байр хомс. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартаа бүртгүүлсэн. ЗДТГ-аас ажлын байраа ил зарлахгүй байна. Хариу хүлээж байна. Миний мэдэхийн 5-6 хүүхэд адилхан ажил хайж байна. Миний төгссөн яг татвар талын ажил алга. Теллер, нябо л ганц хоёр ажлын байр байна. 9, 10 сар хүртэл хүлээгээд болохгүй бол хот, Эрдэнэт явж ажил хайна.
2020-09-21 12:59    
Залуучуудад чиглэсэн мэргэжлийн дагуу ажил элбэг байгаасай. Дөнгөж төгссөн хүнд 3 жилийн туршлага шаардахаар өөр ажилд ороод мэргэжлийн бус ажил хийгээд яваад байх нь түгээмэл болчиж. Орхон аймаг хөгжлийн хувьд харьцангуй гайгүй байна. Гэлээ ч шинээр бүтээн байгуулалт хийж, үйлдвэрээ нэмэхгүй бол бүх ажлын байр дүүрсэн.
2020-09-21 13:32    
Сэлэнгэ аймагт ургац хураалтын ажилд оролцож байна. Энд мөнгөө цуглуулж чадаж байна. Хоол байр цаанаасаа. Залуус өөрсдөө ажил их голж байна. Биеийн хүчний ажил хийж чадахгүй, ачаалал даадаггүй. Бүгд л оффист суух мөрөөдөлтэй. Ажил гэдэг зөвхөн бичиг цаасны ажил биш юм. Их сургууль босго оноогоо өндөр болго. Үйлдвэр, талбайд ажилладаг хүмүүс олон болж байж монгол хөгжинө.
2020-09-21 14:41    
Одоо 21 настай, аль хэдийн ажлын гараагаа эхэлсэн. Хотод ирээд 1 жил болж байна. Булганы Баян-Агт суманд ажлын байр муу. Хүнд машин механизмын оператор хийдэг. МСҮТ-д сурах нь давуу талтай байна. Эрт ажилд орж байна. Тэтгэлэг авдаг. Залуусдаа хандаж хэлэхэд ажил хий. Мөнгөө сайн хураа. Заавал их сургуульд сурах албагүй шүүдээ. Миний үеийнхэн их сургуулиа төгсөөгүй байхад би мэргэжлээрээ ажиллаад 4 жил болчихож . Их дээд сургууль төгссөн цөөн хэдэн үеийн залуучууд ажилгүй л байна.
2020-09-22 15:22    
Суманд Ажилгүй залуус их байдаг. 50 орчим нь Баатарван аялал жуулчлалын газар, 60 орчим нь махны үйлпдвэрт ажилладаг. Үр тарианы 30 гаруй жижиг үйлдвэрүүд байдаг тус бүртээ 10 гаруй хүн ажиллуулдаг.
Сум болгон л сайтай муутай байдаг байх. Манай Сайн туршлага гэвэл: 1-рт махны үйлдвэрийн бүтээгдхүүнийг Иран, Хятадад экспортолдог.
2-р Малын үйлдвэр угсааг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа. Махны чиглэлийн үхрийг өсгөх зорилготой. Булганы Хутаг-Өндөр сумаас
2020-09-23 16:16    
Манайх засаг захиргааны нэгжийн хувьд Булган аймгийн Хангал сумын 4-р багийн Хялганат тосгон гэж явдаг. 3216 хүн амтай. 21000 малтай, 145 малчин өрхтэй. Мал аж ахуй, газар тариалан аль аль бага эрхэлдэг. Хуучин мод бэлтгэлийн аж ахуй байсан. Хялганат модны үйлдвэр тарж, барилга байгууламж, тоног төхөөрөмж нь байхгүй болсон. Эргээд сэргээх ямар ч боломжгүй. Суурин дээр нь хэдэн жижиг аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Хүнсний ногоо тариалдаг 30 гаруй га эргэлтийн талбайтай. Ажилгүй залуучууд зөндөө бий. 18-34 насны 1000 гаруй залуус байна. Нийт хүн амын 30 хувь. Ажлын байр огт байхгүй. Байгалийн өгөгдөл ихтэй. Самар жимс түүх зэргээр жоохон орлого олдог. Мод бэлтгэлийн үеээр мод бэлтгэдэг ч улирлын чанартай. Манай нутгийн залуус говь руу их явж ажил хийдэг. Бас Эрдэнэт рүү явдаг. Гэхдээ тийшээ явах нь говь руу явж байгаатай харьцуулахад харьцангуй бага. Ойн сан ихтэй. Ойн цэвэрлэгээний компаниуд нэлээд хэд бий. Шахмал түлш бэлтгэж эхэлсэн боловч явц нь удааширч сүүлдээ зогссон. Талх нарийн боовны цехүүд байгаа. Бас зөгийн аж ахуй эрхэлдэг, дагалдаад зөгийн бал савлах үйлдвэр байгуулагд
2020-09-23 16:24    
Ажилгүй залуусын тоо статистик мэдээнд их байдаг. Өдрийн 30 мянгаар цагийн ажил их зарладаг. Нийтэд нь дүгнэхэд залуус бэлэнчлэх сэтгэлгээтэй ажил хийх сонирхол байхгүй. Ажилгүйчүүдийн түвшин 7.5 хувь, цагийн ажил голдуу хийдэг. Хүмүүсийн амжиргааны түвшин их дордсон. Зарим айлууд хүүхдийнхээ 100000-аар амьдарч байна.
Хөдөө аж ахуй болон газар тариалангийн сургалтууд хийгддэг. Энэ сургалтууд 2 жилийн хугацаанд тэтгэлэгтэй сургаж байна. Үр дүн нь хараахан гарах болоогүй. Орж суралцах хүн бага байна. Булган аймаг үйлдвэр бараг байхгүй. Үйлчилгээний газрууд дагнадаг. Сүүний үйлдвэр баригдаад дуусч байна. Махны үйлдвэр Хутаг-Өндөрт байгаа. Малчдыг биржээр махаа борлуулахыг төр засгаас шаарддаг. Гэхдээ зах зээлийнхээ жамаар Улаанбаатар, Эрдэнэтэд борлуулж, ченжид өгдөг. Аймагт ноосны үйлдвэртэй болмоор байна. 2рт малын гаралтай 2 догч түүхий эд боловсруулах үйлдвэртэй болмоор байна. Үүнийг дэмжиж өгөөч.
2020-09-23 16:41    
Одоогын байдлыг миний нүдээр хархад гадуур ажлын байр байдаг ч шаардлага өндөртэй туршлагатай хүн хайж шинээр төгссөн, ажлын байран дээр гарч байгаа залуусыг авах сонирхолгүй байдаг. Мөн залуусын өөрсдийн үнэлэх үнэлэмж өндөр, их цалингын хүлээлттэй байдаг ч өөрсдөөс нь илүү туршлагатай өндөр боловсролтой хүмүүс голсон цалинг нь аваад ажиллаж байдаг. Мөн оюутануудад хичээлийнхээ хажуугаар ажиллах боломж байдаггүй оюутан бол авахгүй гэдэг авсан ч цагын үнэлэмж бага ачаалал ихтэй байдаг.
2020-09-27 20:48    
Yapon ulsad ahlah surguulaas ni ajillah erhtei bdag oroin 10 hurtel ajillah erhtei ene ni huiliin zohitsuulalttaa mash sn hiisen bolhoor yum oyutan zaluus bol ygd tugsuhuud ajild orj chadahgui bna ve gevel company nuud tugs huniig haidag bolhoor umr ch hun tugs bish gedegiig oilgohgui bgaa yum Hunii nuuts mash muu bna aa gesen ug Ulsiin baiguulguud tanidag talaaraa hun avj bna ene ni tsaaguuraa ajillaa medehgui huniig ajild avj ajilaa hj chaddag huniig mun hiih huseltei huniig ajilguudliin hesegruu oruulj bna iim bolhoor huuliar zohitsuulaltiig mash sn hiih heregtee mun demjih heregteee zaluusiig
2020-09-27 20:57    
1.Гадуур ажил их байдаг ч гэсэн нас,хүйс, туршлага дээр тулгуурлан байдаг болохоор ихэнх нь ажилгүй байдаг. Мэдээж тухайн ажилд тохирох хүнийг авах хүсэлтэй байдаг нь мэдээж байх. Гэхдээ туршлага гэдэг шууд өөрөө бий болохгүй хийж байж бий болдог зүйл юм. Ажлын байрны хүрэлцээ байвч нэг тал нь ажилд авахгүй,нөгөө тал нь ажил голдог.
2. Одоо үед залуу үеийн ажилгүй мөртлөө машинтай хүмүүсийн хувьд гадуур таксинд явж, хот хооронд хүн хүргэж өгдөг үйл явц харагддаг.
3. Төгсөж байгаа, мэргэжилдээ дуртай хийж бүтээе гэж байгаа залуучуудыг ганц төр ч гэлтгүй бизнес эрхлэг, энгийн хүмүүс ч гэсэн дэмжих хэрэгтэй байх.
2020-10-07 10:42    
1.Хөдөө орон нутагт ажлын байр үнэндээ хомс байдаг. Их сургуулиа төгсөөд нутагтаа сумандаа ажиллья гээд ирэхээр ажлын байр байдаггүй. Танил талтай нь авилгал өгч ажилд ордог нь үнэн. Төрийн албаны 1 албан хаагч 2-3 ажил давхар хийдэг. Төрийн албан хаагчийн орон тоог нэмэгдүүлж ачаалалыг нь багасгаасай.
2. Орон нутагтаа тогтсон ажилтай орлоготой байхын тулд мэргэжлийн бус ажил хийдэг. Эсвэл төрийн албаны орон тоо хүлээдэг. Эсвэл хувиараа бизнес эрхэлдэг. Зарим залуус хөдөө малаа маллаж амьдрах болсон.
3. Залуусаас туршлага битгий шаарддаг байгаасай. Хөдөлмөрийн хуулинд зааснаар ажлын 8 цагаар ажиллуулдаг байгаасай. Төрийн албан хаагчийн цалин амьдралд хүрэлцэхүйц болоосой. Ажил нь стрессийг биш эрч хүчийг өгдөг байгаасай. Аль ч салбарт хөдөлмөрийн нөхцөлийг хангасан ажиллах таатай орчинг бүрдүүлээсэй. Гэхдээ энэ бүхэн мөрөөдөл юм шиг л болоод байна.
2020-10-07 18:21    


Та хариулт бичихийн тулд нэвтрэн орно уу.

Нэвтрэх | Бүртгүүлэх