Мал аж ахуйн усны хүртээмж, ашиглалт
Нийгэм
2020-09-16 15:43     8     1242     зассан    
Бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа малчин өрх жилдээ /худгийг оролцуулаад/ усны эх үүсвэр ашигладаг, тэд нэг худаг буюу усны эх үүсвэрийг тогтмол ашигладаггүй бөгөөд хамгийн удаандаа 5 сар, бусад хугацаанд өөр худаг, эсвэл цас, мөс, гол, горхи, тогтоол болон борооны ус ашиглаж, ус хэрэглээгээ зохицуулдаг. Өнөөгийн нөхцөлд нэг малчин өрхийг 4 улиралд усаар хангах ажил нь өртөг зардал өндөртэй, үүнийг төр, засгийн газраас зохицуулах санхүүгийн боломжгүй байна. Өнөөгийн байдлаар 21 аймгийн 217 сумын 667 багийн 1698 бэлчээрт шинээр уст цэг тогтоох хайгуул судалгааны ажил явуулах хэрэгцээ, шаардлага бий болжээ.
Гар худаг ашиглан 800-аас дээш толгой малыг усаар хангахад өдөрт доод тал нь 8 цаг шаардагдах ба худгийн ойр орчимд усалгаа хүлээсэн бод, бог мал олон цаг, хоногоор бөөгнөрч олон газарт бэлчээрийг доройтуулж байна.

Та дараах асуултны дагуу хэлэлцүүлэгт оролцоно уу.

1. Малаа хаанаас усалдаг вэ? Байгалийн уснаас уу аль эсвэл худагнаас усалдаг уу?
2. Худагнаас малаа услахад ямар хүндрэл учирдаг вэ? Хэрвээ хүндрэл гардаг бол түүнийг давж гарах ямар арга зам байна гэж та үзэж байна вэ?
3. Танай сум болон аймаг орон нутагт усны хомсдол үүсдэг үү? Үүсдэг бол усны нөөцийг нэмэгдүүлэх талаар ямар сайн арга байж болох вэ Таньд санал байна уу?

Хариултууд (8)
Манайх Мотфоноор /жижиг мотор/ усалдаг. Гараар усалдаг айл бараг байхгүй. Нийтийн худагтай. Зундаа усны очер их байдаг. Ихдээ 5 айлын дараа малаа усалдаг. Малаа услах гэж хамаг цагаа бардаг. Айлууд хувийн мөнгөөр гаргасан худгаа цоожлоод явчихдаг. Нийтийн худгийг цоожлоод өмчлөөд харамладаг асуудлууд байна. Усандаа 7км явж усалдаг. Зундаа арай ойр 4км явдаг. Өмнөговь аймгийн Манлай сумаас
2020-09-17 16:33    
Манай сумын малчид малаа гар худаг /ховоогоор / -аар ихэнх нь услаж байна. Мөн олон малтай 3-4 айлын дунд нэг худаг байх нь услаж амжихгүй оройтох түүнээсээ болж маргалдах гэх мэт сөрөг тал гарч байдаг. Мөн зарим малчид өөрийн хувийн худаг мэт хашаалах бусад иргэдийн малыг услуулахгүй байх гэх мэт үздэл гарч байдаг.Иргэдийн хувьд хүнсний хэрэгцээнд шууд хэрэглэж болохгүй хужир ихтэй хатуулаг ихтэй устай энэ нь дотор эрхтэн өвчлөх, шүдний цоорол үүсэх, шүдний бат бөх байдал алдагдах, чулуу үүсэх, өнгөр тогтох гэх мэт эрүүл мэндийн сөрөг асуудал их байдаг. Говьсүмбэр аймгаас
2020-09-18 21:16    
Төв аймгийн Эрдэнэсантаас Манайд малчдын гүийг ерөөсөө сонсдоггүй. Худаг ус хүрэлцээ муутай байна. Нэмж худаг гаргаж өгдөг арга байна уу
2020-09-21 11:21    
Булган аймгийн Орхон сумын малчин байна. 1000 гаран малтай. ЗундааОрхон голоос усалдаг. Өвөлдөө нийтийн худгаас. 5-10 айлын дараа очерлодог. 1 удаа услахад 15л бензин зарцуулдаг.
2020-09-21 11:46    
Манай сум 2 худагтай. Ус нь их хужиртай тул ундлны усны талаар хүндрэлтэй. Нэг худганд нь шүүлтүүр тавьсан л гэдэг. Тэр нь одоо аиллаж байгаа юм уу Үгүй юм уу Буй мэд. Манай нутгийн хүмүүс муу ус уудгаас эрүүл мэндээ хохирч байгаа. Анхааралдаа авч ундны цэвэр усаар хангаасай
2020-09-21 12:50    
Булганы Хутаг-Өндөр сум 383000 малтай, 5000 гаруй хүн амтай. Сумын газар нутгийн 45 хувийг ойн сан бүхий газар эзэлдэг. Усны асуудал байхгүй. Сэлэнгэ мөрөн урсдаг, Эгийн гол бий. Ам болгон устай. Ус хангалттай.
2020-09-23 16:11    
Усны хомсдол үнэхээр тулгамдсан асуудал болж байна. Том газар нутагтай эргэн тойрон далайгаар хүрээлэгдсэн Австрали усны хямралд орж байгаа. 2019 он бороо хур хомс маш хуурай жил болсноос гол нуур нь ширгэж байгаа юм байна. Олон тоо толгой малтай энэ улс бэлчээрийн төдийгүй ундны усны гүн хомдсдолд орж байгаа тухай мэдээлээд байгаа. Уул уурхай ч нөлөөлж байгаа байх. Манай улс ийм нөхцөлд орох эрсдэл бодитой шүү.
2020-10-09 11:55    
Mongolchuud yah yostoi yum boloo,
2020-10-10 12:49    


Та хариулт бичихийн тулд нэвтрэн орно уу.

Нэвтрэх | Бүртгүүлэх