Дижитал гэдэг үгийг зарим хүмүүс тоон эсвэл цахим гэж орчуулдаг. Гэтэл энэ хоёроос шал өөр. Энэ нь сүүлийн үеийн мэдээллийн технологийн арга хэрэгслүүдийг хэрхэн үр ашигтай ашиглах талаарх ойлголт. Эдийн засгийг технологийн хүчээр огт өөр үр өгөөжтэй эдийн засаг болгож хувиргахыг хэлж байгаа юм. Тухайлбал, дэлхий нийтийг холбож буй Facebook компани байна. Энэ компани гэхэд “United AirLines” гээд хэдэн мянган онгоцтой, олон улсад салбартай компанитай харьцуулахад зах зээлийн үнэлгээ маш өндөр байдаг. Учир нь Facebook компани асар олон салбар, хүмүүсийн датад үндэслээд өөртөө дижитал үнэ цэнийг бий болгож чадаж байгаа юм. Ийм төрлийн эдийн засгийг ерөнхийдөө дижитал эдийн засаг гэдэг. Дижитал эдийн засгийн үндсийг бүрдүүлж байгаа компаниудын зах зээлийн үнэлгээ триллион доллар давж байна. Базаад хэлбэл дижитал шилжилт хийгдсэний үр дүнд бий болсон эдийн засаг бизнесийн үйл ажиллагаа, дата, технологи, тогтолцоог бүхэлд нь дижитал эдийн засаг гэдэг.
Та бүхэн "Дижитал эдийн засаг" хэлэлцүүлэгт доорх асуултын дагуу оролцоно уу.
1. Дижитал шилжилтийг хөдөө аж ахуйн салбарт хамгий оновчтойгоор хэрхэн хийх вэ? Таны бодол.
Ерөөсөө өмнө хийж байсан уламжлалт аргаасаа татгалзах огт өөрөөр хийхийг зорих ёстой. Тэгэхээр бизнесийн загвар, худалдан авагч нь өөрчлөгдөнө. Одоо нийт хүн ам, дата, ухаалаг төхөөрөмжүүд бүхэлдээ сүлжээгээр холбогдож байна. Мэдээлэл нь цаг хугацаа, орон зайн ямар ч ялгаагүй болчихсон. Худалдаа, үйлчилгээ, боловсрол, эмнэлэг гэх мэт бүх салбар технологид суурилсан. Үүнийг илүү үр ашигтай болгох нь дижитал эдийн засаг юм. Өөрөөр хэлбэл, дижитал эдийн засгийг бүх салбар бүрдүүлнэ.
2. Хөдөө аж ахуйн салбарт технологи нэвтэрсэнээр ажиллах хүч, хүний амьдралын чанарт хэрхэн нөлөөлөх вэ?
Хиймэл оюун, ухаалаг робот, өөрийн удирдлагатай төхөөрөмж, блокчейнд тулгуурласан ухаалаг токен – гэрээ зэргүүдийн хөгжлийн нөлөөнөөс хамаарч хүн төрөлхтөн анх удаа дийлэнх ажлаа компьютержсэн системд булаалгах болж байна. Олон улсын томоохон судалгааны байгууллагуудын дүгнэлтээр 2030 он гэхэд нийт хүмүүсийн 30-50 хувь ажлаа алдах, цаашдаа одоо хйиж байгаа нийт ажлын 70-80 хувийг ухаалаг технологи гүйцэтгэх болох юм.
3. Таны амьдрал өдөр тутамдаа цахим орчноос хамааралтай байна. Таны өдөр тутамдаа ашигладаг цахим хэрэгсэл болоод программ хангамж юу вэ? Боломжийн талаар
Дижитал шилжилтийн тодорхой жишээ юу вэ?
Facebook, twitter, instagram г.м социал сүлжээнүүд хүмүүсийн харилцаа, хэвлэл мэдээллийг, AIRBNB зочид буудлын үйлчилгээ, UBER таксний үйлчилгээ, MOOC дэлхий нийтийн боловсролыг тогтолцоог хэрхэн өөрчилж байгааг харж ойлгож болно. Энэ мэт бүх салбарт хуучин тогтоцоо нуран унаж цоо шинэ системүүд бий болж байна.
Дижитал эдийн засгийн тухай дэлгэрэнгүй ярилцлагыг https://www.youth.mn/18/64 холбоосоор үзнэ үү.
Хариултууд (0)